Зөвшөөрөлгүй баригдсан гражуудыг албадан буулгалаа
Үйл явдал
/
2021-03-31

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражийг дүүргийн Засаг даргын А/610 захирамжаар буулгаж газар чөлөөлөлт хийлээ.

Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, ногоон байгууламж барихаар төлөвлөж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Бид Цагдаагийн газрын нэр дээр байдаг газруудыг нэгтгэх захирамж гаргуулахаар хотын даргад хүсэлтээ өгөөд байна. Энэ газрыг жилийн өмнө Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга зарах гэж байгаад газар дээрээ 80 сая төгрөгтэй баригдаж байсныг иргэд санаж байгаа байх. Газрыг хууль бусаар олгодог, наймаалцдаг байдалтай бид цаашдаа хатуу тэмцэнэ” гэж хэллээ. 

Дүүргийн хэмжээнд энэ жил 40 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.