Н.Энхчимэг: Орон нутгийн төсөв намын санхүүжилтэнд зарцуулагдах ёсгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-31
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнхчимэг Төсвийн мөнгөнөөс төлөөлөгчдийнхөө урамшууллыг олгох нь буруу хэмээн байр сууриа илэрхийллээ. Өнөөдөр тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө. Миний хувьд лайв хийсэн шалтгаан бол 2020.12.17-нд болсон хуралд оруулсан саналаа тогтоол болгон албажуулж олж авч чадалгүй удсан. Тэр асуудлыг яагаад тогтоол болгоогүйг лавшруулсан явдал юм. Яагаад гэвэл:
 
1. ИТХ-ын дэг дээр хурлын протокол дээр тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулахгүй зөвхөн хурлын дарга, ажлын албаны дарга 2 гарын үсэг зурахад хүчин төгөлдөр
2. Хурлын даргад 100 хувь хуралд хэлэлцсэн асуудлыг албажуулан бланк дээр гаргах эрх мэдэлтэй
3. Тогтоол шийдвэр авахыг хүсвэл ИТХ-ын ажлын албаны даргаас зөвшөөрөл авч авна гэдэг шаардлага бичиг хэргийн ажилтан тавьдаг байсан. (Сүүлийн үед тухайбүр шаардлага тавьсаны үр дүнд энэ байдал засагдсан)
Тогтоолоо 3 сарын дараа олж аваад оруулсан санал дэмжигдсэн ч албажаагүйг олж мэдсэн. Миний оруулсан санал бол намын дансаар төлөөлөгчдийн урамшууллыг өгч #улс #төрийн #намд #санхүүжилт #хийхийг #зогсоох байлаа. Үүнийгээ шийдүүлж чадсан гээд баярлан пост хүртэл оруулж байв! Гэтэл энэ бүх ажил талаар болж МАН дансандаа төлөөлөгч нарт очих ёстой мөнгийг авч хууль зөрчсөн. Энэ нь өөрсдийнх нь гаргасан захирамж дээр харагдана. 2013 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 8 дугаар тогтоолоор батлагдсан журмаар гэдэг үндэслэлээр гаргачихаад шилжүүлэхдээ нам руугаа шилжүүлж буй нь хууль бус юм. Үүнийгээ өмнөх нам бас ийм байсан гэж тайлбарлана. Өмнөх намтай адил байх байсан юм бол өөр нам байгаад яах билээ!
 
Энд миний баримтлаж буй зарчим бол хууль дээдлэх. Орон нутгийн төсөв намын санхүүжилтэнд зарцуулагдах ёсгүй гэдэг байр суурь дээр хатуу зогсож буй байдал.
Хэдийгээр энэ асуудлыг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан намдаа ашигтайгаар шийдсэн ч би шантрахгүй дахин хүчингүй болгох санал оруулна.
МАН дансандаа 34.5 сая төгрөг авсан нь шилэн дансаар харагдаж батлагдаж байна. Би энэ байдлыг халах гээд чадаагүй ч Монгол улсын хуулиар энэхүү захирамж, журам нь хүчингүй, үүнийг зөвхөн хэрэглэхийг хүсэхгүй байгаа явдал. Яагаад гээч???? МАН төлөөлөгч нараа эрхшээлдээ байлгах ганц хөшүүрэг! Нам бол үзэл бодлоор нэгддэг байгууллага болохоос сонгогдсон төлөөлөгч нарынхаа урамшууллыг намдаа авч намаа санхүүжүүлэх аргаар гишүүдээ мөлждөг газар биш!!!!! ХҮН-аас сонгогдсон 2 төлөөлөгчийн урамшуулал хувийн дансанд орсон. Тэглээ гээд бид авсан тул бусад нь хамаагүй гэж үзсэнгүй. Өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байгаа бусад төлөөлөгч нарынхаа эрхийг хамгаалах үүргийнхээ дагуу явна. Тиймээ, хурлын даргыг намынхаа даргын шахалтаар яах аргагүй ийм байдалд орж арга буюу мэлзэж байгааг мэдэж байна. Гэхдээ шийдвэр дээр таны гарын үсэг байгаа тул та хар толгойгоороо хариуцана. Тиймээс дахин бодож үзэхийг хүсье!! Төлөөлөгч нар гэдэг бол дүүргийн бодлогыг гаргаж хамтран ажиллаж иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэхэд дүүргийн засаг даргыг томилон, хянаж ажилладаг байгууллага. Гэтэл үнэндээ юунд ч нөлөөлж чадахгүй гараа хүлүүлсэн өрөвдөлтэй нөхцөлд ажилладаг юм байна. Иргэд та нар юу хийсэн гэж урамшуулал авах юм?
 
Яасан их урамшуулал авдаг юм бэ гэнэ!! Бодит байдал гэвэл:
 
1. Ажил хийх санхүүгийн боломж олгодоггүй. Зөвхөн хурлын дарга санхүүгийн эрх мэдэлтэй. Мөнгөгүй хүн автобусанд сууж чаддаггүйтэй адил төлөөлөгч нар иргэддээ хэрэгтэй 1 ажил хийх гэж энд тэндээс царай алдана. Жишээ нь вакцины өрөөний тосгуур гэхэд өрхийн эмнэлэг чадах уу? Дүүргийн засаг даргаа та нөөц хөрөнгөөсөө гаргаад шийдээд өгөөч гэх жишээний. Өрхийн эмнэлэгийн салбар нээх гэж 3 сар гүйсэн. Арай гэж нээсэн вакцин хийхгүй! За тэгээд Монголд бол ажлыг яаж иргэдэд нааштайгаар шийдэх вэ биш, харин яаж өөрийнхөө арьсыг хамгаалах вэ гэдэг хандлага их байна! Энийг бага багаар ч болов хална!
 
2. Урамшуулал гэж 3 сард 2 сая төгрөг - НДШ- ХХОАТ=1580000 орчим. Үүнийг 3 сард хуваахад сард 526,000 төгрөг орчим!!! Өнөөдөр 500,000 төгрөгний цалинтай ажил юу байна? Миний хувьд энд тэнд тендэр шахаа хийхгүй өгч байгааг нь иргэддээ зарцуулъя гээд явахад ямар ч хийх боломж алга!
Ийм байхаар энд ажиллах боломж байна уу!
Нэмж хэлэхэд гэр бүл болон өөрт наасан 1 төгрөг ч байхгүй! Эхний урамшууллаараа ХАРИЛЦАА гээд аян өрнүүлээд хүмүүст өгөөд дууссан. Тэрэндээ их баяртай байгаа. Яагаад гэвэл 1 хүн ч гэсэн зөв хандлагатай болж байвал болоо гэж бодоод Тиймээс төлөөлөгч нараасаа ажил хийхийг хүсээд байвал эхлээд боломжоор ханга гэдэг шаардлага тавьж байгаа! Аль аль намын төлөөлөгч нар намайг дэмжиж байгаа ч саналаа оруулж чадахгүй тул өмнөөс нь орууллаа! Нам ийм л аймаар хадны мангаа болжээ! Өнөөдөр би ганцаардаж арга буюу лайв хийлээ. Би муухай харагдах нь сонин биш, би зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө явна! Дүүрэгт асуудал их байна. Энийг мэддэг болж байгаа нь ЗОЛ гэж хувьдаа харж байна! Залуус минь улс төрд орж бидний амьдралд нөлөөлөөд буй энэ бусармаг хүмүүсийг хөөн гаргах ёстой юм байна гэдгийг улам бүр мэдэрч байна! Тангарагтаа үнэнч байгааг минь цаг хугацаа харуулна. Монголын заяа ИХ шүү! Бүх зургийг хавсаргав! (2007 онд Үндэсний аудитын газраас намын дансанд урамшуулал шилжүүлэх нь хууль бус гэж дүгнэлт гараад даруй 13 жил болоход бүх зүйл бахь байдгаараа л байна)
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.