Х.Ариунаа: Монголын эмч нар 100 доллар ч хүрэхгүй цалин авч байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-01

 

Цар тахалд ажилласан ч цалин хөлсөө авч чадаагүй байна. Дэлхийн эмч нарын баярын энэ өдөр ЭМАҮЭХ-ноос мэдээлэл хийж байна

Ч.Нарантуяа: Өнөөдөр гуравдугаар сарын 30-ны өдөр олон улсын эмч нарын баярын өдөр. Манай Монголын эрүүл мэндийн ажилтны үйлвэрчний эвлэлийн холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ныг эмч нараа алдаршуулах өдөр алтан чагнуур дээд шагнал олгох ёслолын үйл ажиллагаа явуулдаг байсан. Сүүлийн хоёх жил энэ үйл ажиллагаа цар тахлын өвчний үед хийгдээгүй. Өнөөдөр бид нар цар тахал ба цалин хөлс гэсэн хэвлэлийн хурал хийх гэж байгаа нь энд эмч нарынхаа баярыг тэмдэглэх биш тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч ажилтнуудын дуу хоолойг төр засагтаа хүргэж эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр энэ хурлыг хийж байна. Өнөөдөр цар тахалтай жил гаруй хугацаанд өдөр шөнөгүй нүүр тулан ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань гоншгонож гонгинож асуудал ерөөсөө тавиагүй өнөөдрийг хүрч үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ цар тахалтай тэмцэн ажиллаж байгаа ажилтнуудын маань эрх зөрчигдөж ажлын ачаалал нь ихсэж ялангуяа сүүлийн хоногуудад бол өвчтөний тоо маш ихээр нэмэгдэж тэнд ажиллаж байгаа ажилтнуудын ачаалал ихсэж эмч ажилтнууд ядарч туйлдаж цөхөрч байна. Энэ хүмүүсийн цалин хөлсийг нь нэмэх илүү цагийнх нь хөлсийг олгох ийм арга хэмжээг авахгүй бол болохгүй байна. Дэлхийн олон орнуудад ковидтой тэмцэж ажиллаж байгаа эмч ажилтнуудынхаа цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлснээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байгаа. Бид нар хэвлэл мэдээллээс мэдэж авч байна. Жишээ нь Оросын холбооны улсад эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудынхаа цалинг хоёр дахин нэмж олгосноос гадна жил бүр 60-аас 80 мянган рублийн урамшуулал олгож байна. Тайвань улс эмч нартаа 10 мянган юанийн урамшуулал олгож байх жишээтэй. Ийм сайхан жишээгээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ итгэл урам зориг нэмэгдүүлж ажиллаж байгаа. Манай Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх илүү цагийн мөнгийг ялгаварлалгүй олгох чиглэлээр энэхүү цар тахал ба цалин хөлс сэдэвтэй хэвлэлийн бага хурал хийж байна.

Монгол эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо бол эмч нарын баярын өдрөөрөө Монгол улсын өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр хэдий баярын өдөр ч гэсэн бид нар олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрөөрөө баяр гэхээсээ илүү хөдөлмөрлөх явцдаа бодит байдал дээр цар тахлын үед манай салбар маш их ажиллаж байгаа. Төр засгийн бодлого шийдвэрийг эрүүл мэндийн салбар бол маш тууштай шийдвэрлэж жил хагас ер нь 2020 оны нэгдүгээр сарын 27-нд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хугацаанаас хойш бүтэн нэг жил гурван сарын хугацаанд амралт баяр ёслол гэлгүйгээр 24 цагаар тасралтгүй ар гэр амьдрал ахуйгаа орхин ажиллаж ирсэн. Хэдий бид цар тахлын үед хууль дүрмээ биелүүлж ажиллах ёстой ч гэсэн эдгээр хүмүүс цар тахлын өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор цалин хөлс нь үнэхээр бодит байдалд амьдралын түвшин хүрэлцэхгүй байгаа явдал. Өнөөдөр бид нар баярынхаа өдрөөр төр засагтаа салбарынхаа олон мянган эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилтнуудын дуу хоолойг хүргэе гэж хэвлэлийн хурал зарласан. Яагаад цалин хөлс нэмэгдүүлэх гол шалтгааныг манай Нарантуяа дарга хэллээ. Дэлхийн улс оронд ковидоор өвчилсөн тохиолдол маш их байгаа та нар мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбарын дэлхийн хэмжээнд 17 мянган эмч ажилчид нас барж байна.Үүний 3000 нь сувилагч нар байна. Манай Монголын эрүүл мэндийн салбарынхан бол 56 мянган хэдий тоо нь их байгаа боловч яг халуун цэг голомт дээр ажиллаж байгаа хүмүүс нарийн мэргэжлийн онцлогтой байдаг. Ийм хүмүүс маань цаг наргүй ажиллаж байгаа учраас өөрсдөө ядарч туйлдаж байна. Авдаг цалин нь бол 2019 онд нэг сүлжээгээр цалин нэмэгдсэн. Их эмч 750-800 мянга сувилагч 670-720 мянга үйлчилгээний ажилчид 460-550 мянган төгрөгийн цалинтай. Энд та нар мэдэж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нь бараг 26 хувь. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ерээд хувь нь цалингийн зээлтэй. Цалингийн зээлийн хүү нь 18-21.6 хувь эдгээр хүмүүс амьдрал дээр яаж байна гэхээр урьдчилгаа цалин аваад 220-280 мянган төгрөг 100 доллар хүрэхгүй цалин авч байна. Энэ мөнгөө банкны зээлдээ өгөөд 20-30 мянган төгрөгтэй үлдэж байна шүү. Яаж цар тахлын үед амьдрах вэ эдгээр ажилчид маань 24 цаг ялангуяа Халдвар судлалын үндэсний төвийн ажилчид ямар ачаалалтай ажиллаж байна. Энэ хүмүүс 365 хоногийн 180-220 хоногт нь эмнэлэг дээрээ байна орон гэрээ орхиод. Бодит байдал үнэхээр цалин хөлсөө нэмэгдүүлэхгүй бол цаашид ажилчид маань цөхөрч ядарч сульдаж маш олноороо өвчилж эхэлж байна. Энэ зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш Монголын гурван сая 200 мянган хүний эрүүл мэнд амь насны асуудал яригдаж байгаа учраас энэ салбарын ажилчид ардаа санаа зовох юмгүй ажлаа хийх ард түмнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө ажиллах ёстой үүрэгтэй. Өөрсдийнх нь нөхцөл байдал ийм байгаа цагт эдгээр хүмүүс ажиллахад маш хүндрэлтэй байгаа учраас бид хэвлэлийн хурал зарлаж төр засаг маань хэдийн бид нарт илүү хөлс олгож байгаа болж байгаа их хурлын гишүүд маань хүртэл эрүүл мэндийн даатгалын хууль гарсан. Ард иргэд маань 230-130 сая төгрөг авах боломжтой болчихлоо дуртай эмнэлэгтээ ороод үзүүл гэдэг. Амьдрал дээр тийм биш дүүргийн эмнэлгүүд 2021 оны нэг сараас эхлээд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр улсаас санхүүжилт авахгүй гэсэн үг. Тэгтэл энэ цар тахлын бэлэн байдлын үед дүүргийн эмнэлгүүд 220-50 орон дээр нь өвчтөн авч байна. Ердийн өвчтэй хүмүүсээ ч авч чадахаа байж байна. Энэ яаж байна гэхээр цар тахлын үед тэр байгууллага орны дүүргэлт байхгүй бол санхүүжилт байхгүй. Санхүүжилт байхгүй болсонтой холбоотойгоор ажилчдын цалин хөлс ердийн түвшинд авдаг байснаасаа бараг 50 хувь 60 хувь цалин нь буурч олгогдож байгаа учраас үр дүнгийн урамшуулал илүү цагийн цалин хөлс зарим газар олгогдохгүй байна. Яамны харьяалалтай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг орчин нөхцөл цалин хөлс харьцангуй гайгүй байна. Эрүүл мэндийн төвүүд нийслэлийн харьяа эмнэлгүүд гэсэн үг өрхийн эрүүл мэндийн төвүүд бол та нар мэдэж нөхцөл байдал барилга байшин цалин хөлс ийм байгаа үед ард иргэдийн бухимдал төрөхөөс аргагүй. Ажилчид маань ч гэсэн цаашид ингэж ажиллаж чадахгүй шүү дарга аа энийг цааш нь уламжилж өгөөрэй гэсэн шаардлага хүргүүлсний үндсэн дээр бид цалин хөлсний талаар ярьж байна. Илүү цагийн урамшууллыг төр засгаас олгосон гэж байгаа боловч яг цаг дээрээ хүмүүс дээр халуун цэг дээр ажиллаж байгаа эмч ажилчдад олгогдоогүй. Манай эмнэлгийн төлөөлөл бүгд ирсэн цар тахлын үед бүрэн цуглах боломжгүй. Гэхдээ энд бид нар хэдйи цөөхүүлээ харагдаж байгаа ч гэсэн салбарынхаа 56 мянган эмч ажилчдын төлөөлөл байгаа юм шүү. Тэдний маань үг шүү гэдгийг Засгийн газар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ их хурлын гишүүд та нар энэ дээр богино хэмжээнд хурдтай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн салбарын ажилчид сөхөрлөө шүү уналаа шүү өөрсдөө хэцүүдлээ. Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүйд хүрээд байна. Яг халуун цэг дээр байгаа эмнэлгийн төлөөлөл ирсэн.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйлдвэрчний хороон дарга О.Баатарчулуун:

Энэ өдөр эмч эмнэлгийн ажилтнууд баярлаад өнгөрдөг биш тодорхой хэмжээний асуудлуудаа төр засагтаа дуулгаж төр засаг асуудлуудыг нь шийддэг өдөр байгаасаа гээд бид хэвлэлийн хурал хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв эмч ажилчид маань цар тахлын дэгдэлтийн жил гурван сар буюу 450 гаруй хоногийн гол ачааллыг үүрч ажиллаж ирлээ. Энэ хугацаанд бид цалин хөлс урамшууллаа нэгт тавьсангүй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө эхлээд бүгдээрээ зүтгэе ажиллая хэдийгээр шинэ өвчин ч гэсэн сурсан мэдсэн боловсрол туршлага бүх юмаа цар тахлыг давахын тулд бүгдээрээ зүтгэе гээд жил гурван сар ажиллаж ирлээ. Өнөөдөр Монгол улс вакцинтай залгачихсан ард иргэдээ вакжинжуулаад эхэлсэн учраас бид өнгөрсөн долоо хоногоос эхлээд цалин хөлс урамшууллын талаар дугарч эхэлсэн. Энэхүү цар тахлын үед цалин хөлс урамшуулал яагаад ярьж байгаа гэхээр олон улсын цар тахлын үед эрүүл мэндийн тухай хууль 2011 онд тавдугаар сарын таванд шинэчилж батлагдсан хууль байгаа. Энэхүү хуулийн 30-1 дээр олон улсад цар тахал дэгдсэн үед эмч эмнэлгийн ажилчдын цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалт байдаг. Энэхүү заалт өнөөдөр Монгол улсад хэрэгжихгүй байгаа юм. Энэхүү эрүүл мэндийн тухай хуулийн бүх зүйл заалтууд эрүүл мэндийн салбарын бүх бодлого үйл ажиллагаа нь хэрэгжээд явж байгаа. Энэхүү эрүүл мэндийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн бүх үйл ажиллагаа явдаг юм. Энэ хуулиас хэрэгжихгүй байгаа ганц заалт нь 30-1 буюу хөл хорио цар тахлын үед эмч эмнэлгийн ажилчдад өгөх цалин хөлс урамшууллыг заасан зүйл заалт маань хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн ажилчид үнэхээр өндөр цалинтай хүмүүс биш. Өнөөдөр бид бүхэн энэ 30-1 заалтын дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байгаа болон бусад ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдаа цалинжуулах цаг ирсэн. Төр засаг ч гэсэн энэ зүйл заалтыг хэрэгжүүлэхийн төлөө өнөөдөр ажилламаар байна. Дээр нь эрүүл мэндийн тухай хуулийн 30-2 дээр заасан хэрвээ халдварт өвчний үед ажиллаж байгаад эрсдэл гарах өвдөх бусад эрсдэл гарах юм бол нөхөн олговор буцалтгүй тусламж олгох заалт байдаг. Жишээ нь Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр 50 гаруй ажилтан голомтод ажиллаж байгаад халдвар авсан. Эхний хэдэн ажилчдад маань Засгийн газраас таван сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. 12 сарын 17-ноос хойш халдвар авсан бүх ажилчдад энэ буцалтгүй тусламжаа олгоогүй. Өнөөдөр төр засаг маань халдвар авч эрүүл мэндээрээ сэтгэл санаагаараа хохирсон эмч эмнэлгийн ажилчдадаа урам өгч энэ буцалтгүй тусламжийг олгож өгөөсэй гэж хүсэж байна. Мөн энэ голомтод 24 цагаар сарын хугацаатай эмч эмнэлгийн ажилчдыг гарч ирэхэд нь илүү цагийнх нь урамшууллыг цаг тухайд нь өгдөг баймаар байна. Жишээ нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчдын нэг хоёр сарын илүү цагийн мөнгө ологдохгүй байсаар байна. Удаа дараа шахаж шаардсаар дөнгөж өчигдөр орой ХӨСҮТ-ийн дансанд тэр мөнгө орж ирж байна. Яагаад нэг сард голомтод ажиллачхаад өнөөдөр бараг дөрвөн сар болж байхад мөнгөө авч байч ёстой юм. Тэр голомтод хамгаалалтын хувцсыг эрсдэлд орж сэтгэл санааны маш хүнд дарамтад ажилладаг. 24 цагаар хамгаалалтын хувцсыг өмсөөд битүү орчинд ажиллах үнэхээр хүнд. Сарын хугацаанд ар гэрээ үр хүүхдүүдээ хань ижлээ аав ээжээ орхиод тэр голомтод эрсдэлд орж байхад төр засгаас илүү цагийн мөнгийг цаг тухайд нь өгдөг баймаар байна. Эмч эмнэлгийн ажилчид гэдэг робот биш төмрөөр хийгдсэн хүмүүс биш. Та бүгдтэй адилхан ард түмний нэг хэсэг. Хүн болгонд зовлон бэрхшээл ар гэрт нь асуудал байдаг. Тэр асуудлыг шийдэх нэг хэсэг нь цалин урамшуулал. Энэ цалингаараа голомтод орж байгаа ажилчид асуудлаа шийдэж чадахгүй байна. Ажил хийж ядрахаасаа илүү төр засгийн хэлгүй байдалд нь манай ажилчдын сэтгэл санаа хямарч байна. Та бүхэнд ийм асуудлуудыг дуулгах гэж өнөөдөр ирсэн юм.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хороон дарга н.Соёлмаа:

Цар тахлын үед дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд багагүй их ачааг үүрэлцэж яваа. 11 сараас хойш сорьц тандалтаар явж байгаа дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр зарим газар илүү цагийнх олгогдоогүй зарим нь дутуу олгогдсон. Илүү цагийг бодитой олгооч хийсэн хөлс үнэлэмжид нь тааруулаад бодитой үнэлж олгооч гэдэг шаадрдлага тавьж байна. Жишээ нь Хан-уул Эрүүл мэндийн төв дээр 11 сараас хойш тандалтад явж байгаа хүмүүст нэгт нь ч илүү цагийн мөнгө олгогдоогүй байна. 12 сараас хойш сорьцон дээр ажилласан илүү цаг дутуу олгогдсон. Энийг бүтэн олгооч гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Цар тахлын үед мэдээж сорьц тандалтан дээр ажиллаж байгаа хүмүүс багагүй их ачааг үүрч байгаа. Жишээлбэл нэг сорьцон дээр ажиллаж байгаа хүмүүс битүү хувцас өмсөөд тэнд ажиллаж байгаа 11 сараас хойш ажиллаад 2-15 кг хассан хүртэл хүмүүс байна. Бие организм сэтгэл зүй бусад байдлаараа энэ ачааллыг үүрч цар тахлыг даван туулах сэтгэлийн хатыг гаргаж ажиллаж байгаа юм шүү. Энэ хүмүүсийн хөлс хүчийг бодитой үнэлж олгооч гэдэг шаардлагыг бид нар хүргүүлж байна.

Монгол эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:

Цалин хөлстэй холбоотой асуудлаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх гэж байна. Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлж ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч сувилагч ажилтнууд тахлын битүү хувцастай олон цагаар шижилгээ вакцин хийж гадаа 24 цагаар пост гэх мэт хөдөлмөрийн онцгой хүнд ажиллаж байгаа ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил авч байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байгаа. Мөн цар тахлын хүнд үед 21 оны нэг сарын нэгнээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн төвүүд санхүүжих болсон нь тус эмнэлгүүдэд санхүүжилтээ гүйцэд авах боломжгүй байгаагаас ажилчдын цалин хөлс урамшуулал түвшин түвшнээр буурах хандлага бий болж байна. Энэ эмнэлгүүдэд цар тахлын үед халдвартай иргэдийг эмчлэх ор бэлэн байлгах үүднээс ердийн өвчлөлтэй иргэдээ хэвтүүлэн эмчлэх боломжгүйгээс орны эргэлт буурсан нь санхүүжилтэд шууд нөлөөлж болох юм. 2019 оноос хойш цалин хөлс нэмээгүй энэ үндэслэлээр Засгийн газарт дараах мэдэгдлийг хүргэж байна. Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс хоёр дахин нэмэгдүүлэх. Хоёрдугаарт зарим эмч эмнэлгийн ажилтнуудад олгогдоогүй илүү цагийн хөлсийг олгох асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж мэдэгдэл хүргүүлж байна. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч сувилагчийн хувьд цар тахлын үед үнэхээр давхар ажиллах боломжгүй байгаа. Ажлын найман цагтаа багтахгүй шөнийн бараг 12 хүртэл мэдээгээ аваад айл өрхөө ингээд явж байгаа учраас тийм гомдол санал ирээгүй. Эмнэлгүүдээрээ тойроод цар тахлын үед асуудал байгаа газруудаар явж байгаа. Дүүргийн эмнэлгүүд дээр ирж байгаа эмч сувилагч нарын илүү цагийн хөлсөнд хэчнээн төгрөг олгогдоогүй байна гэсэн судалгаанууд бэлдсэн. Хагас бүтэн сайнаар ажилласан хүмүүст бүр 14 мянган төгрөг ч олгогдсон асуудал байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.173.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.