С.Энхболд: Уучлаарай... Хүнтэй ярьж байгаад сонссонгүй. Ахиад хэлдээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-01

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Засгийн газарт үлэмж эрх мэдэл олгосон. Харамсалтай нь Засгийн газрын сайдуудын томилгоо чадавх хандлага эрс муудсан харагдах боллоо. УИХ-ын дарга Л.Энэбиш агсны үед “сайд нар хэлэлцэх асуудлаас нэг минут хоцорвол шууд хойшлуулдаг, тэмдэглэлийн дэвтэргүй орж ирсэн сайд даргыг шууд зэмлэдэг” байв. Одоо цагт ч төрийн ажил цалгар назгай болж дээ.

Дээрээ ард түмэн, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай...

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Даатгуулагч эрүүл мэндийн даатгал төлөх итгэлгүй болоод байна. Энэ итгэлийг яаж сэргээх юм бэ гэж асуусан. Сая Ц.Сандаг-Очир гишүүн маш тодорхой хоёр асуулт асуулаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Даатгалын сангийн төсөв төрийн банканд байршиж байгаа. Мөн төрийн санд байршиж байгаа. Хоёр дахь асуултыг нь  Чинзориг гишүүнтэй ярьж байгаад анзаарч чадсангүй уучлаарай. Эрүүл мэндийн багц хууль шинэчлэгдсэн гүйцэтгэлийн тогтолцоогоор санхүүжилтээр санхүүждэг болж байгаа. Энэ оноос нэг сарын нэгнээс эхлэн энэ хууль хэрэгжээд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ сайжирна. Мөн эмч ажилчдын цалин тодорхой хэмжээнд нэмэгдэх ёстой. Үүнийгээ дагаад эмнэлгүүдийн өрсөлдөх чадвар сайжирна. Ингээд ирэхээр тухайн эмнэлгийн орчин нөхцөл сайжраад ирнэ. Үйлчилгээ сайжраад ирэхээр ард иргэдийн эрүүл мэндийн байгууллагад хандах хандлага өөрчлөгдөнө гэж харж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энхболд сайд аа Ц.Сандаг-Очир гишүүн өндөр өртөгтэй мэс заслуудыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа юу? гэдэг тодорхой хариулт өгөөч гэж асуусан

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гурван сарын нэгнээс эхлэн өндөр өртөгтэй мэс заслын ялангуяа хорт хавдар харвалт шигдээс төрөлхийн гажиг халдварт бус өвчнийг төрөөс 100 хувь даахаар болж байгаа. Энэ бол гурван сарын нэгнээс хэрэгжээд явж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Одоо нөгөө бизнес маань эргээд эрүүл мэндийн даатгал эрүүл мэндийн яамны сүлжээ маань төрийн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй хагалгаа хийх ёстойг хувийн өөрсдийнхөө эмнэлэг рүү шилжүүлэх маягаар өөр талын бизнес явах жишээнүүд гарч эхэллээ. Энэ дээр анхаарах хэрэгтэй гэж хэлсэн шүү. Тэгэхээр Энхболд сайд аа та энэ дээр анхаарах ёстой шүү. Бид нар ч гэсэн их хурлаас анхаарч ажиллах болно гэдгээ хэлчихье.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.