Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн ял оноолоо
Үйл явдал
/
2021-04-01

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. 

Харин өнөөдөр Улсын Дээд шүүх (2021.03.31) ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, шийдвэрээ гаргалаа. 

Тэднийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэм буруутай гэж үзлээ. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.