Ковид-19 дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-04-01
Өмнөговь аймгийн хэмжээнд Ковид-19 дархлаажуулалт эхэлснээр өнөөдрийн байдлаар 9000 орчим иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна.
 
Дархлаажуулалтын эхний ээлжид хилийн боомт дээр ажиллаж буй төрийн алба хаагчид болон тээврийн жолооч нар хамрагдсан. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал мэргэжлийн хяналт зэрэг цар тахлын нөхцөл байдалд тэргүүн шугаманд ажиллаж буй төрийн алба хаагчдыг дархлаажуулсан байна.
 
Улс орны эдийн засгийг үүрэлцэх хариуцлагатай үүрэг хүлээсэн стратегийн ордуудад ажиллаж буй уул уурхайн компаниудын уурхайчдыг дархлаажуулаад байна.
 
Сүүлийн өдрүүдэд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж буй аймаг, сумын ЗДТГ, газар, хэлтэс, агентлагийн ажилтнууд болон үйл явдлын мэдээллийг халуун цэгээс нь хүргэдэг орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамрууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.105.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.