Хагарсныг эвлэрүүлэх, бутарсныг цуглуулах хүч ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛ
Үйл явдал
/
2021-04-01

2020 оны УИХ-ын сонгуулиар Монголын парламентын сөрөг хүчин болж мандаж явсан Ардчилсан нам олонхоороо унав. АН-д хүнд цохилт ирсэн энэ үед Увс нутгийн хүү Одонгийн Цогтгэрэл УИХ-ын гишүүн болсон нь Төрд хэрэгтэй удирдагч нэгээр нэмэгдсэн явдал байлаа. Гудамжинд гарсан АН-ыг төрийн ордон хүртэл залж жолоодох хүчтэй, мөнгөтэй, нөлөөтэй, шударга лидер хэрэг болсон юм.  

УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягаас хойш энэ намд тийм лидер өнөөдрийг хүртэл тодорсонгүй.  Тэд 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал гэж ярих дуртай ч  өнөөдөр 1990 оны хувьсгалаа өөрсдийн гараар  булшлах гэж байна. Үүнд цэг тавих ганц хүн нь ердөө л АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭ ДАРГА.  Тэгвэл шинэ даргын суудлын төлөө  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, хүн хүч үзсэн.   

Тэр бол хэн нэгний гар хөл болж улстөрд эртнээс хутгалдаагүй. Олон жил өөрийнхөөрөө зүтгэж, унахдаа унаж, ялахдаа ялж явсан эгэл жирийн эр хүн. Одоо түүнд хүч байна... Бас зангараг чадал ч  бий. Бусад нь бол бүгд ардаа эзэнтэй, дээрээ санхүүжүүлэгчтэй утсан хүүхэлдэйнүүд гэх үү дээ. Харин  АН-ын эв нэгдлийг хангаж, барьц алдахгүй, арга эвээр зохицуулах ганц ХҮЧ бол Одонгийн Цогтгэрэл мөн.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Одонгийн Цогтгэрэл

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.