Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд сүүлийн үед барцад саад их тохиолдож байна. Саяхан салаан захирагчдаа зодуулсан нэгэн байлдагч харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл бас нэг таагүй мэдээ дуулдлаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х нь сум алдаж, өөрийгөө бэртээжээ. Тодруулбал Зэвсэгт хүчний 032 дугаар анги цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнийхөө дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг 2021 оны гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Хужир булан дахь Сургалтын төвд зохион байгуулжээ.
Гуравдугаар сарын 31-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн дадлагын хичээлийг 10:00-15:00 цаг хүртэл хуурай дадлагаар, 15:00 цагт байлдааны сумтай дадлагыг явуулж. Гэтэл буудлагын үед КПВТ буу нь гацсан бөгөөд түүний гацааг гаргахаар ахлагч З, ахлагч Х нар ажиллаж байхад үед сум алдаж, ахлагч Х-гийн баруун хөлийн ул, өсгийн орчмоор сум тусжээ. Одоогоор тухайн цэргийн алба хаагчийн биеийн байдал хэвийн, хөдөлгөөнийг нь түр хязгаарлан гипс тавьсан юм байна.
-
17 цаг 22 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин