Э.Ганхөлөг: Шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлыг олон нийтэд зарлахгүй байх талаар шаардлага хүргүүллээ
Үйл явдал
/
2021-04-01

Монголын өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн  гишүүн Э.Ганхөлөг мэдэгдэл хийлээ 

Монголын  хуульчдын  холбооны 20 гаруй өмгөөлөгчид удирдлагууддаа шаардлага хүргүүллээ. Монголд хуульчийн эрхийг хамгаалах хоёр байгууллага байдаг. Үүнд Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо гэх байгууллагууд байдаг билээ. Харин Монголын хуульчдын холбоо нь чиг үүргийн хороодтой Өмгөөлөгчдийн хороо, Үндсэн хуулийн эрх зүйн хороо, Иргэний эрх зүй хороо багтдаг. Өнөөдөр 20 гаруй өмгөөлөгчид нэгдэн Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюун-Эрдэнэ нарт шаардах бичиг хүргүүлжээ. Уг шаардлага нь хуульчдын эрх ашгийг хамгаалж чиг  үүргийн хороодоор дамжуулж иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, үүгээр дамжуулж шүүхээр эцэслэж шийдвэрлээгүй асуудлыг олон нийтийн хэрэгслээр задалдаг мөн иргэдэд эрх зүйн мэдээллийг үнэн зөв өгөх энэ асуудал дээр дэмжиж ажиллах гэсэн шаардлагыг хүргүүллээ. Энэ шаардлагын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах хуульчдын төлөөлөл мөн иргэд түүнд оролцож хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны талаар мэдээлэл авч болно. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй асуудал нь Чиг үүргийн хороодоор дамжуулж явдаг юм. Уг шаардлагыг  Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хэлэлцүүлэг хийх журмаар шийдвэрлэх санал тавьжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.