Н.Энхчимэг: Гурван дэд дарга байх шаардлагагүй үүний оронд иргэдэд чиглэсэн ажил хийх нь зөв
Үйл явдал
/
2021-04-02

Хөдөлмөрийн Үндэсний Намаас Баянгол дүүрэгт сонгогдсон төлөөлөгч Н.Энхчимэг

Төлөөлөгчид урамшуулал авах эрхтэй. Энэ нь нэгжийн тухай хууль болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуулийн 2013 оны 8-р журмаар зохицуулагддаг юм. Харин төлөөлөгчдөд очих мөнгийг намын дансанд авч байгаа нь хууль бус билээ. шүүхээр шийдвэрлээгүй асуудлыг  Энэ нь нэг л удаа санхүүжилт авах эрхтэй  гишүүний авсан саналын тоог 1000 төгрөгөөр тооцож олгодог нэг удаагийн суудлын мөнгө юм. Харин тухайн харьяалагддаг нам нь төөлөгчдийнхөө мөнгийг намынхаа дансанд хийж төлөөлөгчдийн эрхэнд  100% хандаж байна гэж хэллээ. Төлөөлөгчид бие даасан үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх боломжгүй. Мөн иргэдэд зарцуулах ёстой мөнгийг нам нь авснаар цаашлаад төлөөлөгчдөд өгч байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Энэ асуудал үндсэндээ 30 жилийн нүүр үзсэн гэлээ. Мөн тэрээр хэлэхдээ үндсэн гол зорилго нь “Аз жаргалтай гэр бүл”-ийг би болгох   учир нь амьтанлаг зан чанартай зүйл гарч байна. Тэгэхээр нийгмийн хамгийн бага нэгж буюу гэр бүлийн асуудал хэтэрхий орхигдсон байна. Бас “Дунд голоо аврах” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Гол бодлого нь иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх болон оролцоо, санаачлагатай байх гэсэн үндсэн 2 том ажлыг барьж авсан мөн иргэдээс ирсэн санал гомдлыг шийдвэрлэж байгаа. Төлөөлөгчдийнхөө хурлаар орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан. Иргэдийн саналуудаас дурдвал ногоон байгууламж, хүүхдүүдээ тоглуулах газар хэрэгтэй байна гэж хэлдэг. Иргэд өөрсдөө сайн сайхан амьдрахын тулд өөрсдийн оролцоо маш чухал юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Орон нутгийн хөгжлийн санд 950 сая төгрөгний төсөвтэй мөн хүн ам бага дүүргүүдээс бага хөрөнгө оруулалт авдаг юм. Мөн Баянгол дүүргийн камер нь шаардлага хангахгүй мөн хангалттай хэмжээний үйл ажиллагаанд хүрээгүй асуудлууд байдаг. Иргэдийн хурал  3 Дэд даргатай Хуралдааны дэг дарга байх заалт заасан байдаг. Дэд даргын хувьд АН 2 хүн болон Ардчилсан намын 1 хүн байгаа билээ. Харин энэ асуудал дээр 3 хүн байх шаардлагагүй төсөв мөнгө дээр асуудал гарна. Мөн энэ хүмүүст өгөх санхүүг иргэдэд чиглэсэн ажил хийх нь зүйтэй юм. Ер нь албан тушаалын байрыг нэгдүгээр тавьдаг бөгөөд зөвхөн 41 төлөөлөгчийн ажлыг хийлгэхийн тулд Иргэдийн хурлын  79 хүн ажлын албанд ажиллаж байна.  Тэгэхээр чадвартай цомхон хүмүүс ажлаа хийвэл зохистой гэж үзэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.245.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.