Ц.Даваасүрэн: Тогтмол ажлын байр, байнгын орлоготой бол АРХИДАЛТ БАГАСНА
Үйл явдал
/
2021-04-02

Бидний архидан согтуурахыг дэмжиж байгаа гол зүйл бол бэлэн мөнгө, бэлэнчлэх сэтгэлгээ. Нийгмийнхээ нэг хэсгийг бэлэн мөнгө өгөөд нийгмийн идэвхгүй, амьдралын зорилгогүй болгож байна. Ийм хүмүүс архи  ууж байна шүү дээ. Хэрэв тэд тогтмол ажилтай байнгын орлоготой болох юм бол завгүй болно, хамт олон нь хянана. Ингээд архидан согтуурах чинь багасна. Гэтэл эсрэгээрээ сонгуулийн үе болохоор дахиад л нөгөө бэлэн мөнгө, ард түмнийхээ зовлонгоор гоё гоё юм яриад л дөрвөн жилээр архидалттай тэмцэх тухай үр дүн гардаггүй ийм улс болчхоод байна.

Ер нь Америкчууд Индианчуудаа, Австраличууд Абергинчуудаа устгасан зүйл бол бэлэн мөнгө шүү дээ. Түүнийг л бид ард түмэн дээрээ хэрэгжүүлээд байна. Тэгээд л нэг хууль гаргаад л байн байн засаад л яг үнэндээ бидний засах ёстой зүйл бол бэлэнчлэх сэтгэлгээг байхгүй болгох ёстой. Байнгын ажлын байр, тогтмол орлоготой болгож өгөх юм бол архидалт багасна. Архийг хүчээр хорих бол аюултай.

Архийг гэнэт хорихоор хуурамч архи гарна. Хамгийн аюултай юм бол хар тамхи дэргэрэх. Би оросод 80 хэдэн онд байсан. Тэр үед архийг хориход юу болсон бэ гэхээр хар тамхи дэлгэрсэн.

18-аас дээш насны 2 хүн тутмын 1 нь архидалтад орсон л гэнэ. Гиннесийн номд бичигдэхээр 1,9 хүн нь зургаан литр архи уудаг л гэнэ. Ийм гамшигт орчихсон хүмүүс дээр хар тамхи ороод ирсэн нөхцөлд маш ухаалаг хандах ёстой. Ер нь иргэдээ хууль дүрэм гэхээс илүү ажилтай орлоготой болгох шаардлагатай. Саяны цэргийн үхэл бас л архидалттай холбоотой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.55.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.