Х.Нямбаатар: Баар, ресторанд архийг лонхтой нь тавихгүй шотоор зарах үйлчилгээний соёл оруулж байгаа
Үйл явдал
/
2021-04-02

УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн дарга Х.Нямбаатар

Биеэ удирдаж чадахгүй хүнд архи согтууруулах ундаа өгдөг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох мөн тухайн хүн эрүүл мэндээр хохирсон тохиолдолд хариуцлага өгөх зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн. Цагийн хязгаарлалтын, үйлчилгээний соёлын  хувьд Барууны орнуудад хэрэглэгддэг хууль тогтоомжийг судалж тусгасан байгаа. Мөн үйлдвэрийн савлагаатай хатуу архийг лонхтой нь тавихыг хориглож баар, ресторанд тавьж худалдаалахыг хориглож байгаа юм. Үүний оронд шотоор зарах хэрэглээний соёл нэвтрүүлэх тал дээр зохицуулалт оруулж ирж байгаа. Түүнчлэн согтууруулах ундаа худалдаалсан тохиолдолд цэвэр ус үнэгүй  өгөх гэсэн үйлчилгээний шинэ стандарт оруулж ирсэн. Эдгээр нь Барууны орны үйлчилгээний стандартад энэ чиглэлийн хууль мөрдөгддөг юм байна лээ. Үүнийг өөрийн орондоо нутагшуулах талаар эдгээр хуулийг тусгасан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.205.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.