Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Нийгмийн Бодлогын Байнгын Хороо, Хууль Зүйн Байнгын Хороо, Хууль Зүйн Дотоод Хэргийн яам хамтраад архидан согтууруулахтай хуулийн шинэчлэсэн найруулгатай холбоотой хэд хэдэн хэлэлцүүлгүүд, судалгаанууд хийсэн юм. Энэ судалгаануудаас харж байхад 2019 оны эрүүлжүүлэгдсэн 82 мянган хүний мэдээллээс 92,5 хувь нь эрэгтэй, дотроо 25-39 насныхан 53 хувийг эзэлж байна судалгаа гарсан. Ажил эрхлэлтийн байдал 80,8 хувь буюу бараг 81 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн судалгаанууд гарсан байгаа юм. Тэгэхээр ажилгүй иргэд маань архи согтууруулах ундааг илүү их хэрэглээд байна.
Иргэдээ ажилтай орлоготой болгох, бэлэнчлэх сэтгэлгээнд автахгүй байх тал дээр нэн тэргүүнд онцгойлон анхаарах арга хэмжээ авах хэрэгтэй.
Дандаа хатуулаг өндөртэй, манайд шөнийн цагаар архи согтууруулах ундаа зарах явдал маш их байгаа. Архи зарах цагийг хязгаарлах асуудал бол нэгдүгээрт чухал байна. 22-06 цаг хүртэл үйлдэгдэж байгаа хэргийн ихэнх нь дандаа худалдаа үйлчилгээний төвийн ажиллах цэгийн борлуулсан архидалтаас үүдэлтэй байна.
Нэгдүгээрт цагийн хязгаарлалтыг маш сайн зохицуулж өгөх. Хоёрдугаарт, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд дахин архи согтууруулах ундаа зарахгүй байх шаардлагатай.
-
17 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин