Б.Одсүрэн: Хотын нийтийн тээврийн салбарт ХОНГИЛЫН СИСТЕМ нэвтрүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-02

Улаанбаатар хотын шийдэх ёстой хамгийн чухал асуудлын нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэлт. Сүүлийн 11 жилийн хугацаанд хотын нийтийн тээвэрт 2009 онд 400 автобус 2015 онд 70 автобус, 2019 онд гурав, 2020 онд найман автобусаар парк шинэчлэлт хийжээ. Солонгос улсад үйлчилгээнд явсан хуучин автобусыг имтпортоор оруулж ирсэн байдаг аж. 2021 оны хувьд нийт 525 автобусны ашиглалтын хугацаа дууссан тул шинэчлэх шаардлагатай бол 2022 онд 123, 2023 онд 255 автобусны хэрэглээний хугацаа дуусахаар байгаа юм.

2021 оны хувьд 46 автобус худалдан авах гэрээ хийгдсэн бол 50 автобусыг авахаар худалдан авах ажиллагааны газарт бичиг баримт бүрдүүлж байгаа. Төр, хувийн хэвшлийн нийт 962 автобусыг шинэчлэхийн тулд 330 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ. 2012-2016 оны үед Э.Бат-Үүлийг хотын дарга байхад хувийн тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийснээр нийтийн тээврийн үйлчилгээ эрс нэмэгдэж байжээ. Одоогийн байдлаар хотын нийтийн тээврийн салбарт митро барих, түүнчлэн хонгилын систем буюу нүхэн гарцны аргачлалыг нэвтрүүлэх боломжтой гэдгийн Нийслэлийн Засаг даргы зам тээврийн төслүүдийн удирдагч Б.Одсүрэн онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.53.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.