Л.Оюун-Эрдэнэ: Айл бүрд GPS суулгая
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъябазарын хамт нийтийн тээврийн салбарын үйл ажиилагаатай танилцсан юм. Тэрбээр "Бүх машинуудын бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. GPS нэвтрүүлж түргэн тусламж, цагдаагийн ажлыг хөнгөвчлөн хэрэгтэй. Айл, өрхүүдийг GPS-ийн кодтой болгоё.  Төрийн алба хаагчид бүгд машинаар ирж байгааг зохицуулж автобусаар татан авалт хийдэг байх хэрэгтэй. Засгийн газрын тогтоолыг мөрдөөгүй төрийн албан хаагчлыг ажлаас нь хал. Том толгойлсон нөхдүүд төрд хэрэггүй" гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлт, түгжрэлийг бууруулах тухай 30 хоногийн дотор шийдэл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулахыг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.253.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.