Б.Баасандорж: Жирэмсэн эх, 21 хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа зарсан байгууллага гарах АСУУДЛЫГ ХАРИУЦНА
Үйл явдал
/
2021-04-02

Архидан согтуурахтай холбоотой хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар согтууруулах ундаа гэж юу юм? Согтууруулах ундааны эргэлт хатуулгын хэмжээг тодорхойлж өгсөн. Согтууруулах ундаа гэдэгт хүнсний зориулалтын бүх төрлийн спирт, төрлийн архи, 2 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүний нийлбэр шимийн архийг үйлдвэрлэлийн зориулалтаар хийж байгаа шимийн архийг агуулсан байгаа юм.

Мөн энэ хуулийн үзэл баримтлал дээр жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдүүд зэрэг хүмүүст яаж үйлчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 29 дүгээр зүйл дээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагын асуудлыг зохицуулж өгсөн. Бусдад учруулсан гэм хорыг тухайн согтууруулах ундааг худалдсан, түүгээр үйлчилсэн  байгууллага хариуцахаар хийж өгсөн.

Үйлчлүүлэгчдийн талаас анхааруулга, сургалтыг хийж өгч байгаа жирэмсэн эхчүүдэд үйлчлэхгүй, бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй, үйлчилсний дараа ямар нэгэн гэм хор учрах юм бол тухайн үйлчилгээний байгууллага хариуцна.

Нөгөө талдаа энэ иргэний үүрэг юм. Тухайн жирэмсэн эхийн, өндөр настны, хүүхдүүдээ хэрхэн яаж харах зэрэг боловсролын асуудал мөн давхар яригдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.