Н.Алтанхуяг: Амралтын хоёр өдөр АРХИ ЗАРАХГҮЙ байх хэрэгтэй
Үйл явдал
/
2021-04-02

Архидан согтуурахтай холбоотой хуульд сануулах гурван асуудал байна. нэгдүгээрт, амралтын хоёр өдрийг архи зардаггүй өдөр болгоё гэж маш тодорхой санал гаргасан. Сарын эхний өдөр, баярын өдөр гэдэг тийм юм байхгүй гэнэ.

Амралтын хоёр өдөр, сардаа найман өдөр архи зарахгүй байх. Тэгэхээр цэгийн тоо байршлыг нь цөөрүүлэх, гуравт, цагаар нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Шөнө орой болсон хойно архи зарахгүй байх.

Энэ гурвыг тодорхой болгох хэрэгтэй түүнээс биш үйлдвэрлэдэг, шотнд хийж өгдөг юмтай ноцолдвол наад хуулийн чинь утга учир алдагдана.

Тэр архийг зарсан мөнгөнөөс нь аваад буцаагаад тэднийг эмчилнэ гэдэг бол үндсээрээ буруу. Та нар минь ухаантай юм чинь илүү сайн бодож судлаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.