Ш.Адьшаа: Дархан цаазад газрын экологийн системийг эвдэх аюул нүүрлэсэн байна
Үйл явдал
/
2021-04-02

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

Оюу толгой төсөл Монголын дархан цаазад газар байгалийн цогцолборт газар Галав юүлэгч Долоодын говийн сав газарт байдаг. Энэ сав газар бол түүхийн дурсгалт газар болон Дэмжихийн хийд, Галбын хийд, Ханбогд хайрхан түүхийн дурсгалт газар энэ сав нутагт байна. Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн газар нь дархан цаазад газрын экологийн систем эвдэх аюулыг авчирсан юм. Засгийн газраас үйлдвэрийн зөрүүтэй газрыг ашиглах эрхийг хууль зөрчиж авсан. Монгол улсын Засгийн газрын өмнө ус ашиглах үүргээ огт биелүүлэхгүй байгаа. Жилд 15-16 сая шоо метр ус хэрэглэж байгаа. Энд усны ихэнх хувийг хэрэглээний ус, ажилчдын хэрэглээний ус гэдэг нэрийдлээр усныхаа төлбөр хураамжийг  төлдөггүй. 2012 оны ус ашиглах, хөрс бохирдуулах хуулийг биелүүлэхгүй байгаа. Учир нь 2009 онд гэрээ байгуулагдсан харин үүнээс хойш батлагдсан Монгол Улсын хууль Оюу толгойн төсөлд хамаарахгүй байгаа. Энэ асуудлыг цаашид Байгаль орчны яам, Засгийн газар дахин үнэлгээ хийж байгалийн экологийн тэнцвэр алдагдуулах асуудал тавьбал  Оюу толгойн хууль бус ажлыг цэгцлэх, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, Байгаль экологийн асуудлыг хамгаалах ийм асуудал байгаа гэдгийг анхааруулъя.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.