Тэмцэгч Б.Жагарыг Гамшгийн эсрэг хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр баривчилжээ
Үйл явдал
/
2021-04-02

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгч Б.Жагар, Далд хүн төрийн бус байгууллагын дарга Б.Ууганбаяр нар төрөөс олгож буй жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүст 2 их наяд төгрөгийг иргэдэд шударга олгох асуудлаар суулт хийсэн юм. Б.Жагар, Б.Ууганбаяр нарыг суулт хийж байх явцад Цагдаагийн албан хаагчид албадан авч явсан юм. Одоогийн байдлаар үргэлжлүүлэн саатуулагдаж байгаа. Ерөнхий сайд Л.Овун-Эрдэнэд  гуравдугаар сарын 2-ны өдөр Ард түмний штабын зүгээс банкаар олгогдож байгаа ажлын байр дэмжих зорилгоор 3%-ийн зээлийг тргэн бүрт тэгш олгох, шаардлага шалгур нь өндөр байна гэсэн шаардлага хүргүүлсэн билээ. Харин хариу ирүүлээгүй учраас гуравдугаар сарын 30-аас эхлүүлэн ард түмний шаардлагын хариуг өгтөл суулт хийж байсан юм. 

Иргэд:

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгч Б.Жагар, Монголын залуучуудын холбоо, Ард түмний штабын байгууллага удаа дараа Монголын банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн яамны сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  нарт албан бичиг хүргүүлсэн. Ард түмнийхээ санал бодлыг сонсож уулзахыг уг асуудлыг шийдвэрлэх шаардлага тавьсан боловч удаа дараалан хүлээж аваагүй юм. Энд суулт санаачилсан нь зөвхөн Б.Жагар биш юм. Бид бүгд хамт санаачилсан. Ард иргэдээ хар данснаас гаргаж, өрийн боолчлолоос салгах зөв юм байна. Үүний тулд 2 их наядыг жижиг дунд үйлдвэрүүдэд тарааж эхэлсэн юм. Харин энэ ажил ямар үе шатлалтай явагдаж байгааг нээлттэй мэдээлэл өгч шударга хувааж, тараах ёстой. Цагдаагийн албан хаагчид суулт хийж байсан хүнийг авч явах нь зүй бус хэрэг болсон. Хан-Уул дүүргийнхэн Иргэдийн төлөөлөгч Б.Жагар ард иргэдийнхээ саналаар сонгогдоод ард иргэдийнхээ төлөө яагаад энд сууж болохгүй гэж... Тиймээс Монголын хууль зүй ард иргэдэд шударга хандахгүй байна гэж хэлсэн юм. Мөн цагдаагийн байгууллагын албан хаагчдыг ард иргэдээ хамгаалахын төлөө ажилладаг болохоос биш дарга нарын даалгавар биелүүлэх гэж ажиллаагүй гэж шүүмжиллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.206.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.