Оюу-Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын 5 дугаар заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор усны асуудлаар ажлын хэсэгт гурван санал хүргүүлсэн. Байгаль орчны үнэлгээ аудитын чиглэлээр гурван саналыг 2 дугаар сард хүргүүлсэн.
Гэтэл өнөөдрийг хүртэл Оюу-Толгой компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш батлагдсан хууль гэдэг тайлбараар бол ус бохирдуулсны төлбөр гэдэг бол төлөхгүй байна. Иймээс цаашид гэрээний заалтад өөрчлөлт оруулж ус бохирдуулсны төлбөрийн хуулийг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсэгт бичгээр хүргүүлсэн. Байгалын нөөц ашигласан төлбөрийн тухай заалтын дагуу Монгол Улсын хэмжээнд зөвхөн ААН зориулалтаар ажиллаж байгаа ундны усыг төлбөрөөс чөлөөлдөг. Оюу-Толгой компани бол уурхайн камп дээр ажиллаж байгаа ажилчдынхаа ундны усны зориулалтаар гэж тооцон төлбөрөөс чөлөөлүүлж байгаа. Хэдийгээр уурхайн ажилчид ундны хэрэгцээнд ашиглаж байгаа ч гэсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны салшгүй хэсэг гэж үзэж ахуйн зориулалтаар тооцох үндэслэлгүй гэж үзсэн.
Говийн бүсийн гүний усыг ашиглах нөхцөлийг харгалзаж зарим стратегийн ач холбогдол бүхий гүний усныхаа орд газрыг бас улсын тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлагатай. Байгаль Орчны үнэлгээ аудитын чиглэлээр хөрөнгө оруулалтын гэрээний 6.4 дэх хэсэгт байрлах байгаль хамгаалах төлөвлөгөөнийхөө тайланг гурван жил тутамд яамд ирүүлж байхаар тусгасан боловч энэ тайлан мөн өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Үүнтэй холбогдуулаад 6.5 дахь хэсэгт тайлан олон нийтэд нээлттэй байх энэ заалт мөн хангалтгүй.
-
17 цаг 22 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин