Хэсэг гишүүдийн хамтаар бид нар хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээ, зээлийн гэрээнүүд дээр судалж үзсэний үндсэн дээр 55 саналуудыг ажлын хэсгийн ахлагчид хүргүүлсэн. Монгол Улсын үр өгөөж 53 хувиас доошгүй байна гээд заачихсан байдаг. Энэ яг юуны үр өгөөж вэ гэхээр аягүй тодорхой бус заалт уруу орсон байгаа юм. Оюу-Толгой компанийн хувьцаа эзэмшигчийн үүднээс 53 хувийн үр өгөөж авах юм уу? Монгол Улсын эдийн засагт үзүүлж байгаа үр өгөөж нь 53 хувиас доошгүй байх юм уу? гэдэг зүйл заалтыг тодруулмаар байна.
Менежментийн төлбөр өгдөг болсноос хойш гэрээний зүйл заалт бол хамаг бүхний асуудал болсон. Оюу-Толгой төслийн зардлын хэтрэлд бол менежментийн төлбөрөөсөө болсон асуудал. Менежментийн төлбөрийг тухайн компанийн зардлын 3-6 хувиар тооцож өгдөг болсон шалтгаан нь өөрөө зардлыг ихэсгэх, Оюу-Толгой төслийг цаашид ашиглалтад оруулахгүй байх ашиг сонирхлын зөрчил яригдсан. Зардлыг хамаагүй ихэсгэж явах зорилго харагдаж байна. Хамаарал бүхий этгээдтэй хэлэлцээр хийхдээ Монголын талаас зөвшөөрөл авахгүй олгосон эрх нь зардлыг маш ихээр нэмэгдүүлэх боломжийг өгсөн.
-
17 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин