Н.Түвшинбаяр аварга найз Э.Энхбатыгаа УХААНГҮЙ БОЛТОЛ НЬ зодож танхайрчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-03

Улсын начин Э.Энхбат бусдад зодуулснаас хүнд гэмтэл авч, Сэхээн амьдруулах тасагт хүнд байна гэж түүний эхнэр Б.Нандинцэцэг өчигдөр цахим хуудаснаа мэдээлж, зургийг нь дэлгэжээ. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулах гэсэн боловч дөрөвдүгээр сарын 3-ны 10.00 цагийн байдлаар хариу өгөөгүй байна.

Харин Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс энэ талаар тодруулахад, Улсын начин Э.Энхбат бусдад зодуулж маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн. Тархи болон бүх биеийн битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ эхлүүлээд байна гэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.