УОК-ийн Шуурхай зохицуулалтын баг Чингэлтэй дүүргийн худалдааны төвүүдэд ажиллалаа
Үйл явдал
/
2021-04-03
Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэбулган" ХХК-ийн "Содон", "Алтжин санаа" ХХК-ийн "Алтжин" худалдааны төвүүдэд ажиллаж, цар тахлын үед худалдаа үйлчилгээний байгууллагууд Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан журам, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцлаа.
 
"Содон" худалдааны төв 500-гаад түрээслэгчтэй, өдөрт 4000-5000 хүнд үйлчилдэг, "Алтжин" худалдааны төв 560 лангуу түрээслэгчтэй, өдөрт 3000-3500 хүнд үйлчилдэг байна.
Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг “Ковид 19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх шатандаа анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар худалдааны төвийн удирдлагууд болон худалдаа эрхлэгчдэд зөвлөж, мэдээлэл хүргэж ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.