"Өмнийн сайхан говиор-2020" үзэсгэлэн Улаанбаатар хотын "Монгол арт" галерейд нээгдлээ
Үйл явдал
/
2021-04-03
Монголын дүрслэх урлагийн сор болсон ахмад, дунд үеийн зураачид болон шинэ үеийн төлөөлөл залуу уран бүтээлчид хамтран Өмнөговь аймгийн 7 сумын нутгаар нийт 2600 гаруй километр зам туулан аялсан уран бүтээлийн үзэсгэлэн "Монгол арт" галерейд өнөөдөр нээгдлээ.
 
Энэхүү төслийг "Өмнийн Сайхан Говиор арт төсөл" Монголын урчуудын эвлэл, Монгол арт галерей хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Өмнөговь Аймгийн Нутгийн Зөвлөл, Ажнай корпорац ажиллажээ.
 
Говийн байгалийн гайхамшгийг дүрслэх урлагийн бүх төрөл, орчин үеийн гэрэл зураг, арт видео уран бүтээлд мөнхөлжээ. Мөн олон жилийн түүхт дахин давтагдашгүй өв соёлыг Монголдоо төдийгүй дэлхийд сурталчлах зорилготой төсөл ажээ.
 
Цар тахлын улмаас энэхүү үзэсгэлэнг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.