Иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл өгч, самбаруудыг байршууллаа
Иргэд эрүүл мэнддээ анхаарч, ууланд алхах нь их болсон. Богдхан ууланд нийт 28 ам байдаг ба нийслэлийн иргэд Зайсангийн амыг зорих нь их. Ажлын өдөр 1500 орчим, амралтын өдрүүдэд 2000-3000 хүн явган алхалт хийдэг байна.
Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-өөс Онцгой байдлын хэлтэс, Тусгай хамгаалалтын газрын ажлын хэсэг хамтран Богдхан ууланд алхаж байгаа иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх арга хэмжээг өнөөдөр /2021.04.03/ зохион байгууллаа.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг иргэдэд зөвлөмж бүхий гарын авлагыг тараан, 5 км-ийн зайд 100 метр тутамд ой, хээрийн түймэр болон болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга 50 ширхэг самбарыг байршуулж ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.26.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин