Ц.Сэргэлэн: Албадан хөдөлмөр эрхлүүлж АЖЛЫН ХӨЛСӨӨР нь АРХИНЫ эмчилгээг нь хийе
Үйл явдал
/
2021-04-05

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

 

Нийгмийн эмгэнэлт байдалтай тэмцэх учраас энэ хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төсөлд албадан эмчилгээг дэмжиж үүнд зориулсан сан байгуулах талаар оржээ. Гэхдээ албадан эмчилгээ байгаа бол албадан хөдөлмөр хийлгэж ажлын хөлсөөр нь эргүүлээд эмчилгээний зардлыг нь тодорхой хэмжээгээр суутгаж авдаг ийм зохицуулалтаар санг дэмжиж болох уу? гэсэн санал байна.

 

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар бол дэлхийн жилд архинаас болж 3 сая гаруй хүн амь насаа алдаж байна.Оюутнуудаас судалгаа авахад 50 гаруй хувь нь тасар ч унатлаа архи ууж үзсэн гэсэн судалгаа байдаг.

Цаашдаа төрийн тусгай албадыг архинаас тусгаарласан эрх зүйн зохицуулалт байвал зүгээр гэсэн бодолтой байгаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.229.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.