С.Одонтуяа: Шахмал түлш, Утаагүй түлшинд ТЭРБУМААР нь зарцуулж байгаа ч ҮР ДҮН гарахгүй байна
Үйл явдал
/
2021-04-05

УИХ-ын гишүүн, Хурлын дэд дарга С.Одонтуяа

Эрчим хүчний асуудлыг нэлээд урт хугацааны эдийн засгийн чухал асуудал учраас алсын хараа хөтөлбөртэй тулгаж үзсэн юм. Алсын хараа хөтөлбөртэй баахан ажил  бичсэн хирнээ Эрчим хүчний хийж байгаа зүйл дээр ганц ч зүйл дурдаагүй байна. Шахмал түлш утаагүй түлш гээд маш их Улсын мөнгө үрж байгаа хэчнээн зуун тэрбумаар үрж байгаа ч үр дүн ер нь гарахгүй байна. Хүнээр зодсон зардлаар зодсон энэ шахмал түлшний дүүрэгт ажиллаж байхад Дүүрэг, Нийслэл тэр чигээрээ шахмал түлшний түгээхэд ажилладаг. Харин орчин үед болхи аргаар түлш хийх шаардлага байдаг юм уу. Одоо орон нутагт хийж эхэлж байна. Энэ асуудал дээр тайлбар сонсмоор байна. Олон улсын чиг хандлага өөр болчхоод байгаа. Азийн эрчим хүчний системд холбогдох эрчим хүч  экспортлох талаар үг үсэг алга  энд ер нь юм хийх юм уу...  Мөн Сэргээгдэх эрчим хүчийг огцом нэмэгдүүлнэ гэдэг зүйл “Алсын хараа” дээр байгаа хирнээ энд Сэргээгдэх эрчим хүчний талаар юм алга. Өртөг нь яаж гарч байгаа юм бэ... айл өрхүүдэд үр дүнгээ үзүүлж байгаа юм уу... эсвэл айл өрхүүдэд нэмэлт зардал болгоод байна уу... Монгол улс хүлэмжийнхээ ялгарлыг бууруулах талаар ямар шүүрэг хүлээсэн юм бэ... үүнийг хэрэгжүүлэх ямар ажил хийгдэж байна вэ? Эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт өндөр байна. Үр ашиггүй зарцуулалт өндөр байвал ухаалаг үр ашиг дэмжих тал дээр ямар ажил хийх юм бэ... Мөн маш олон Дулааны цахилгаан барих өртөг гарсан байна. Хэтэрхий өндөр өртөгтэй үйл ажиллагааны зардал нь хэзээ үр ашгаа нөхнө гэж үзэж байгаа юм бэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.