ЭМЯ: 602 хүнээс халдвар илэрч, нийт 10282 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад Covid-19 602 хүнээс илэрч, нийт 10282 тохиолдол боллоо. Харамсалтай мэдээ дуулгахад, 60 гаруй насны нэг эрэгтэй хүн нас барснаар Covid-19-ийн шалтгаант нас баралт 12 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 5931 болж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд:
Эмнэлэгт эмчлүүлж буй 2119 хүнээс
- Хөнгөн – 1811, нийт батлагдсан тохиолдлын 85.5 хувь,
- Хүндэвтэр – 244, нийт тохиолдлын 11.5 хувь
- Хүнд – 52, нийт тохиолдлын 2.5 хувь
- Маш хүнд – 12 буюу 0.6 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:
- Улаанбаатар – 514
- Дархан-Уул – 19
- Эрдэнэт – 11
- Ховд аймаг – 11
- Хөвсгөл аймаг – 3
- Баянхонгор аймаг – 1
- Архангай аймаг – 17
- Булган аймаг – 4
- Өвөрхангай аймаг – 5
- Төв аймаг – 12
- Сэлэнгэ аймаг -4
- Хэнтий аймаг – 1 хүн тус тус байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,931 болж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.34.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24