УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан
Вакцинжуулалтын асуудал санхүүжилттэй их, бага тоо нь хамаарахгүй байгаа юм. Бид хэрвээ вакциныхаа худалдан авах гэрээг хийж чадвал санхүүжилтийн тал дээр зохицуулалт, төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Зөвхөн вакцинжуулалт худалдан авах биш бэлтгэл ажил эмч эмнэлгийн ажилчид, вакцинжуулалтыг цэг бэлтгэх мөн орон нутагт тархсан байгаа учраас вакцинжуулалттай холбоотой олон зүйл бэлтгэх юм. Тэгэхээр вакцинжуулалттай холбоотой төлбөрийн асуудал дээр эрт, орой гэдэг зүйл байхгүй. Дэлхий нийтээр энэ асуудалд орж байгаа юм. УОК-оос дэлгэрэнгүй ярих байх гэхдээ өөрийн мэдэж байгаа зүйлийг тайлбарлая Дөрөвдүгээр сарын 9-д 600 мянган тун вакцин ирнэ. Мөн Оросын вакцин худалдаж авахаар гэрээ хэлцээр амжилттай урагшилж байгаа. Эхний ээлжид маш том голомт болсон Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтын асуудал дээр ач холбогдол өгч ажиллана. Дараагийн ээлжид ирэх 9,10-ны тунг орон нутагруу явуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар шиг нөөцөө шавхаж эрсдэлийн түвшинд орсон орон нутаг хараахан байхгүй байгаа. Цаашлаад ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явбал хүндрүүлэхгүй энэ түвшинд бариад эрүүл мэнд, эдийн засгаа аврах боломж бүрэн дүүрэн байна.
-
17 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин