Асрамжийн газарт байгаа болон орон гэргүй ТЭНЭМЭЛ ИРГЭД ВАКЦИН хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-05

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нарын албаны хүмүүстэй хуралдлаа. 

Тэд хорих ангиуд, саатуулах байран дахь эрх нь хязгаарлагдсан  иргэд,  асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд, гэр оронгүй иргэдийг хоёроос гурав хоногт багтаан нэн даруй вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар хуралдсан байна. Сайд албаны хүмүүст үүрэг чиглэлийг өгсөн гэж Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ.

Өмнө нь буюу 2020 оны 11 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж орон гэргүй, тэнэмэл амьдралтай 248 иргэдийг COVID-19-ын шинжилгээнд хамруулж Нийгмийн хамгааллын тусгай төв болон 6 төрийн бус байгууллагуудад байрлууллаа. 102 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 136 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа 6-н төрийн бус байгууллагад байршуулан 10-н иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэлээ.  Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд 182 орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд байршиж байсан бөгөөд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд нийтдээ 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байршуулах үйлчилгээнд хамруулсан байдаг. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.70.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.