Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний ӨРТГИЙГ ХЯМДРУУЛАХ шаардлагатай
Үйл явдал
/
2021-04-05

Зөвхөн манайд биш дэлхий нийтэд байдаг жишиг. Нүүрсийг угаадаг, органик бус нэгдлүүдийг салгадаг. Манай улсад ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч байгаа. Энэ нь зөв арга. Цаашид тус арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гэхдээ өртөгийг хямдруулах шаардлагатай” гэлээ.

“Манай улс хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 онд суурилагдсан хүчин чадлыг 29 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангагдаад байна.
Алсын хараа-2050, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын гол зорилтуудын нэг нь эрчим хүч экспортлох орон болох юм. Энэ хүрээнд 2010 оноос эхлээд Азийн хөгжлийн банк болон бүс нутгийн эрчим хүчний чиглэлийн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Азийн супер сүлжээ санаачлага нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нар, салхины нөөцөд тулгуурлана.

Манай улс үйлдвэрлэгч байдлаар оролцоно. Нүүрсний баялаг нөөцөд тулгуурласан тодорхой төслүүд яригдаж байна. Тухайлбал, "Шивээ Овоо"-гийн хүрэн нүүрсний ордод түшиглэж, 5,280 МВт хүчин чадал бүхий станц барих төсөл техникийн судалгааны шатанд байна” гэдгийг Эрчим хүчний яамнаас хэлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.135.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.