"Шивээ-Овоо" ХК Гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-04-01

"Шивээ-Овоо" ХК-ийн ажилтнууд болон гамшгаас хамгаалах, эрэн хайх аврах бүлэг, мэргэжлийн ангийн гишүүдэд “Гамшгийн үед ажиллах, халдварт өвчний үед ажиллах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулах нь” сэдвээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газартай хамтран үзүүлэх сургуулилалт зохион байгуулав.

Сургалтанд оролцсон мэргэжлийн анги, аврах бүлгийн 24 албан хаагч, байгууллагын 158 ажилтанд гамшгийн дуут дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн үед өөрсдийгөө хамгаалах, нуранги үүссэн үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулах цагийн байдал өгөгдсөний дагуу ажиллаж аврах ажиллагаа явуулан дадлага, сургуулилалт хийлээ.

Мөн энэ үеэр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын албан хаагчид "Шивээ-Овоо" ХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон “COVID-19” вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, Аюулгүйн бүс тогтоон ажиллах бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилт, үйл ажиллагаанд шалгалт хийн, зөвлөмж өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.