Чингэлтэй дүүрэг: Халиа дошин үүссэн газруудын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2021-04-05
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар, Тамгын газрын дарга П.Баянбаатар болон холбогдох албаны хүмүүс дүүргийн зарим хороодод хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд, халиа дошин үүссэн газруудын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
 
Дүүргийн 5 дугаар хорооны байрны фасад засварын ажлын явцтай танилцаж хороо, СӨХ-үүд харилцан уялдаатай ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг ажлын гүйцэтгэлд тусгаж ажиллах үүрэг чиглэл өгөв.
 
7 дугаар хорооны байрны зарим хэсгийн засварын ажил, болон гудамжны шар үсны үерийн аюултай нөхцөл байдалд байгаа айл өрхүүдийн байдалтай танилцлаа. Зарим айлын хашаа руу шар ус болон, урин дулааны улиралд бороо, үерийн ус урсдаг учраас хурд сааруулж хийлгэж, усны урсацыг өөрчлөх шийдвэр гаргажээ.
 
Дүүргийн 8 дугаар хорооны Дунд тасганы гудамжинд үүссэн хөрсний усны халианы нөхцөл байдлыг үзэж шалгалаа. Мөн тухайн гудамжинд “Энержи экьюпмент” ХХК ерөнхий төлөвлөлтөнд тусгуулаагүй шугам сүлжээний газар шорооны ажил эхэлж байсныг зогсоож, холбогдох журам дүрмийн дагуу ажил эхлэх үүрэг чиглэл өглөө.
 
Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй “Өсөх дэнж” хотхоны барилгын явцтай танилцсан юм.
 
16 дугаар хороонд хийгдэхээр төлөвлөсөн зарим хөрөнгө оруулалтын ажлын талаар холбогдох албаны хүмүүстэй мэдээлэл солилцож уялдааг хангах, чанарт анхаарах талаар чиглэл өгч, зарим хийгдэх ажлын байршил тодруулж ажиллалаа.
 
19 дүгээр хороо Шадивлангийн уулзварын худгийн мотор, насос эвдэрч ойр орчмын 200 гаруй өрх ундын усны эх үүсвэргүй болсон байна. Тухайн худаг 2009 онд баригдсан бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэсэн “Их уудам” ХХК-тай холбогдож бүрэн засварлаж ажиллагаанд орууллаа.
 
Мөн тус хорооны Доод салхитын халиа дошин үүссэн зарим газруудад мөс хайлж дуусахаар хайрга, дайрга асгаж иргэдийн хөдөлгөөний саадыг арилгахаар шийдвэрлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.