Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярыг эгүүлэн татаж З.Энхболдыг ОРОНД НЬ ТОМИЛОХООР тохирсон уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зарлиг гаргаж АНУ-д Монгол Улсын төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргасан.

Зарим эх сурвалжуудын мэдээ, нэр бүхий хэвлэлд бичсэнээр түүнийг эгүүлэн татаад оронд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Зандаахүүгийн Энхболдыг томилохоор тохироо хийж байгаа гэх.

Элчин сайд Ё.Отгонбаярыг хоёр орны худалдааны салбарт ахиц гаргаагүй гэх үндэслэлээр ийнхүү буцаан татаж байгаа юм. З.Энхболдын хувьд энэхүү албан тушаалд томилогдлоо гэхэд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эгүүлэн татагдах магадлал өндөр юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.