ОХУ нь өнгөрсөн оны зун бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулиа шинэчлэхээр болсон билээ. Энэхүү шинэчлэлтээс өмнө ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүн дараалан хоёроос дээш удаа сонгогдохыг хориглодог байв. Үүний дагуу одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нийт дөрвөн удаа сонгогдож ажиллахдаа дунд нь нэг удаа завсарлаж байжээ. Харин өнгөрсөн зун ОХУ-ын иргэдийн 78.56 хувийн саналаар үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу Путиний ерөнхийлөгчөөр сонгогдсон тоог тэглэж, 2036 он хүртэл улс орноо удирдах боломжийг нээжээ.
Тэр үед Путин 84 настай байх юм. Хэрвээ ингэж чадвал тэр Оросын эзэнт гүрнээс хойш төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болно. Одоогоор Иосиф Сталин Зөвлөлт Холбоот Улсыг 29 жил удирдсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа.
Владимир Путин өчигдөр энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж баталснаар хэрэгжиж эхэлжээ.Нэмэлт өөрчлөлтөд өөр нэгэн чухал заалтыг оруулж өгсөн нь зөвхөн Путиний сонгогдсон хугацааг тэглээд зогсохгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөжээ.
-
16 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин