Ж.Сүхбаатар: Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн баланс алдагдсан байж болохгүй
Үйл явдал
/
2021-04-06
УИХ нь тодорхой албан тушаалтнуудыг томилох бүрэн эрхтэй байдаг. Ерөнхийлөгч нь УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавьдаг. Үндсэн хуулийн эрх зүйн онол, номонд болон бусад улс оронд ч тухайн шийдвэрийн бодит хууль зүйн үндэслэлтэй эсэхээр нь явдаг.
Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 3-ийг нь Ерөнхийлөгч өөрөө илгээдэг. Үлдсэн 6 гишүүн дээрээ хориг тавиад, цөөнхтэйгөө нийлж Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх нь цаашид гажуудлыг бий болгоно...
Тэгэхээр ийм Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн баланс алдагдсан байж болохгүй. Энэ хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хууль хэлэлцэгдэх байх, Ерөнхийлөгч нь УИХ-ын томилох бүрэн эрхээ хэрэгжүүлж үед нь хориг тавьдаггүй болох ёстой юм.
Мөн Ерөнхийлөгчийн Ё.Отгонбаяр Элчин сайдын талаар гаргаж буй шийдвэр байна. Дипломат албаны сахилга зөрчсөн бол Төрийн албаны хууль, сахилгын дүрэм журмаараа хариуцлага тооцох ёстой юм.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн гаргаж буй зарлиг, шийдвэрүүд хууль зүйн хувьд байхаасаа гадна Төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг харгалзаж, Үндсэн хуулийн эрх зүйн онол номонд суурилмаар байна. Цаашид буруу жишиг тогтоож болохгүй...
 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.22.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.