Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сар хүртэл царцаах шаардлага хүргүүллээ
Үйл явдал
/
2021-04-06

Нийгмийн даатгалын хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэх нь ажилтан, ажил олгогчийн нарын ажил өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдууулан шаардлага өгчээ.  2021 оны нэгдүгээр сарын нэгнээс нийгмийн даатгалын хувь хэмжээ хэрэгжиж байгаад иргэд,ажилчид бухимдлаа илэрхийлж  Монголын Үйлдвэрчний холбооноос хоёрдугаар сарын нэгнээс хойш цахим тэмцлийн үйл ажиллагааг улс орон даяар эхлүүлсэн юм. Энэхүү цахим тэмцлийн үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн  гурван талт хороо хоёрдугаар сарын 25-ны өдөр хуралдаж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зарчмыг 2022 оны нэгдүгээр сар хүртэл зогсоож, царцаах нь зүйтэй гэж Монголын Үндэсний  хороо албан ёсоор гаргасан. Монголын Үйлдвэрчний холбооны удирдлагууд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийж  Засгийн газрын зүгээс Үндэсний хорооны шийдвэрийг УИХ-д оруулж шийдвэрлэх зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.  Мөн хоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан шийдвэр одоо хүртэл хэрэгжээгүй гэдгийг хэллээ. УИХ-д  болон Засгийн газарт өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад гурван заалт тусгажээ. Үүнд

Монголын Үйлдвэрчний Хэвлэлийн холбоо 14 мэргэжил үйлдвэрлэлийн Салбарын үйлдвэрчний холбоо, Нийслэл Улаанбаатар хотын холбоо, Нийслэлийн 9 дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоод иргэд,ажил эрхлэгч нарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг дэмжиж  УИХ-д Засгийн газраас холбогдох арга хэмжээг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  • Нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сар 1-ны өдөр хүртэл хойшлуулж царцаах
  • Нийгмийн даатгалын хэмжээг хөнгөлж чөлөөлөх асуудлыг Төрийн болон Хувийн хэвшлийн гэж ялгавар үүсгэхгүйгээр авч үзэж шийдвэрлэх
  • Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд холбогдох хуульд заасны дагуу даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан Үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүдийг оруулж хэлэлцүүлж томилохыг шаардсан юм.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн  холбооны дарга Б.Баяраа, Тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын Боловсрол Шинжлэх ухааны ажилтны ҮЭ-ийн холбооны  дарга З.Цогтгэрэл, мөн бусад үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд хэвлэлийн бага хуралд оролцлоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.