Вакцин хийлгээд 14-21 хоногт ДАРХЛАА тогтоно
Үйл явдал
/
2021-04-06

 

Вакцины эхний тунгаа хийлгэсэн боловч коронавирусний халдвар авсан 732 хүн байгаа талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар 732 хүн буюу нийт вакцинд хамрагдагсдын 0,23 хувь нь вакцины нэгдүгээр тунг авсны дараа халдвар авсан.

Энэ хүмүүсийн 60 гаруй хувь нь эхний тунг хийлгэснээс хойш эхний 14 хоногтоо халдвар авсан. Тиймээс вакцин хийлгээд халдвараас шууд хамгаалагдана гэж бодож болохгүй. Хоёр тун хийлгээд 14-21 хоногт өөрийгөө байнга хамгаалснаар дархлаа тогтоно" гэлээ.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа нэг өдөрт 100 хүнд хийгдэж байгаа вакцины үзүүлэлтээр Монгол Улс бүсийн хэмжээнд дээгүүр орж байна гэв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.