Агаарын хил нээх асуудлаар төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг цахимаар хуралдлаа
Үйл явдал
/
2021-04-01

Манай улс агаарын хилээ ирэх 5 дугаар сарын 1-ний өдрөөс нээхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Нямжавын Уртнасан төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцаж цахимаар хуралдлаа.

Одоогийн байдлаар ажлын хэсэг хилээр нэвтрүүлэх болон аюулгүй аялах дүрмийг баталж мөрдүүлэх, авиа компанийг сонгох, тийзийн үнэ тохирох, салбарын ажилчдыг вакцинжуулах, олон улсад хөтөлбөрийг зарлах, үүнд чиглэсэн маркетингийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх талаар ажиллаж байгааг хурлаар танилцууллаа.

Хурлын төгсгөлд Байгаль орчин аялал жуулчлалын сайд ажлын хэсэгт үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна хил нээх үед нэн тэргүүнд салбарын хүний нөөцийг вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах чиглэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.18.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.