У.Хүрэлсүхийн ТАНГАРАГ өргөх ёслолд 3200 гаруй цэрэг ЖАГСААЛД ОРОЛЦОХООР бэлтгэлээ базааж байна!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-18

Монгол Улсын Зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцогдоод буй Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал энэ сарын 25-нд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.  Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалд

  • Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,
  • ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,
  • Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,
  • Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,
  • Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,
  • Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,
  • Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,
  • Цагдаагийн ерөнхий газраас гурав,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,
  • Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм. 

Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.