Ковидоор 400 гаруй хүн нас барж байхад УОК-ын орлогч дарга нь 200 саяар АЯГА, ХАЛУУН САВ хийлгэжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-18

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд хошууч генерал Гүрсэдийн Сайханбаяр гэж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ДУРААРАА ҮРЖ, ГАРАА УГААЖ буй нэг эрхэм байна.  Улс орон даяар тархсан Коронавирусийн халдварын эсрэг иргэн бүр тэмцэж байна. Энэ үед Онцгой комиссын орлогч дарга нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ  зүй бусаар буюу ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа нэгэн баримт байна. Энэ жил Ардчилсан хувьсгалын 100 жил, батлан хамгаалах салбар, боловсролын салбарын тэгш ойнууд тохиож буй.

Монгол Улсын Засгийн газраас төрийн бүх байгууллагуудад төсвөө хэмнэж, элдэв шагнал урамшуулал хэвлэхгүй, тараахгүй байхыг үүрэгдсэн байдаг. Гэвч энэ шийдвэр Г.Сайханбаяр генералд лав үйлчлэхгүй бололтой. Батлан хамгаалах салбарын 100 жилийн ойд зориулсан их бууны сум хэлбэртэй халуунаа барьдаг аяга, цайны халуун сав зэргийг олон тоогоор үйлдвэрлэн нөөцөлжээ. Улмаар батлан хамгаалах яамны 2021 оны бэлэг дусргал худалдан авах төсөв гэсэн ангилалд багтаан тендер заласан байна. Аяга, халуун сав хийлгэж бэлгэнд авсан хүн ч нас барах эрсдэлтэй аюулт өвчинтэй Монгол улс нүүр тулчихаад байхад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр гараа угааж байгаа нь ёс зүйд нийцэхгүй асуудал юм. 

Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд нь Батлан хамгаалах яамны харьяанд байдаг. Гэхдээ шууд удирдлага нь ЗХЖШ юм. Ингэхээр дээрх асуудал нь Сайд Г.Сайханбаяр, шинэхэн дэслэгч генерал Д.Ганзориг нарт шууд хамааралтай юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.