0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулахаар ажиллаж байна
Үйл явдал
/
2021-06-18

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:  "Сүүлийн 24 цагийн дотор 2746 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 88516 болж байна. 1876 нь Улаанбаатарт, 860 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдсөн, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдсэн" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар 0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулахаар ажиллаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2746 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 88516 боллоо. Үүнээс дотоодын халдвар 87730 байна.

Шинээр илэрсэн халдварын 7 нь зөөвөрлөгдсөн бол 3 нь эмнэлгийн ажилчдаас илэрчээ. Улаанбаатарт 1876, орон нутагт 860 тохиолдол илэрсэн байна.

Мөн 11 хүн нас барснаас нийт нас барсан хүний тоо 411 болсон. Сүүлийн 24 цагт 2505 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 61725 боллоо.

Нас барсан хүмүүсээс 34 насны 1, 71-92 насны 10 хүн байна.

Өнөөдрийн байдлаар 10758 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас

  • 193 хүний бие маш хүнд
  • 943 хүний бие хүнд
  • 2860 хүний бие хүндэвтэр
  • 6762 хүний бие хөнгөн байна
    Мөн эмнэлэгт 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд байгаа бол гэрийн тусгаарлалтад 15899 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.