Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд сумын Онцгой комисстой хамтран ажиллаж байна

Хөл хорионы хатуу дэглэм тогтоох чиглэлээр сумын төв түүний орчинд замын хяналтын байнгын 5 пост, хөдөлгөөнт 5 пост, 10 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийг байршуулан ажиллаж байна.
Постуудад сумын Онцгой комиссоос 18 алба хаагч, 8 тээврийн хэрэгсэл, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч 6 тээврийн хэрэгсэл, Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэл, Эрүүл мэндийн төвөөс 8 алба хаагч 4 тээврийн хэрэгсэл тогтмол гарч байна.
Мөн уул уурхайн “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “МЕРА” ХХК, “ЭСТО” ХХК, “Бодь интернэйшнл” ХХК, “Эрчим”, “Гэрэлт бүс”, “М-армор”, “Түмэн хүрээ сервис” ХХК-ийн харуул хамгаалалтын албаны 52 ажилтан 12 тээврийн хэрэгсэлтэйгээр батлагдсан зураглал, хуваарийн дагуу уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.93.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24