Зэсийн үнийн өсөлт удааширч, тонн нь $9569 орчимд хэлбэлзэж байна
Үйл явдал
/
2021-06-18

Зэсийн үнийн өсөлт удааширч эхлээд байна. Лхагва гарагийн арилжаагаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 9569.5 ам.доллар болоод байна. Энэ нь 50 өдрийн дунджаас доош түвшинд хүрч, сүүлийн долоон долоо хоногийн доод цэгт хүрсэн үзүүлэлт боллоо.

Энэ долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн банкны уулзалт болох товтой байна. Уулзалтын шийдвэр зэсийн үнэд нөлөөлнө гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа юм. Үүний зэрэгцээ зэс олборлогч “Freeport-McMoRan”, “First Quantum Minerals” зэрэг компанийн хувьцааны ханш унажээ. Өнгөрсөн сард зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хүрсэн ч хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д эрэлт буурах төлөвтэй болсон нь үнэ буурахад нөлөөлж байна.

Лондоны Металлын биржид бүртгэлтэй Ази дахь агуулахуудын нөөц сүүлийн нэг жилийн дээд хэмжээнд хүрч өссөн нь эрэлт буурсны дохио болж байгаа юм.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.61.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.