Ц.Батсайхан: Монголын 120 мянган уяач НААДАМ хийхийг ШААРДАЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-18

Монголын Үндсэний бөхийн холбоо, Морин спорт уяачдын холбоо, Үндсэсний сурын холбооны удирдлагууд Ардын хувьсгалын 100 жил, Үндэсний их баяр наадмыг улс даяар нэг өдөр зэрэг зохион байгуулах шийдвэр гаргаж өгөхийг хүслээ. Энэ үеэр ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан

Манай холбоо нь 120 мянга гаруй уяачдыг нэгтгэсэн. Аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт орон нутгийн уяачид их бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна. Бид шаардаж байгаа юм биш. Гэхдээ наадам болоход сар гаруйн хугацаа байна. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдал буурах хандлага байгаа учраас тухайн цаг үед нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, 167 сумаас наадам тэмдэглэх хүсэлтээ ирүүлээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.66.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.