АТГ-ын дарга З.Дашдаваа ГАВЬЯАТ ХУУЛЬЧ цол хүртлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-18

АТГ-ын дарга З.Дашдаваа ГАВЬЯАТ ХУУЛЬЧ цол хүртлээ

Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа нь долоо хоногийн дараа дуусгавар болох гэж буй Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга явах замаа цагаанаар будаж, олон хүнд ТӨРИЙН ШАГНАЛ, ОДОН МЕДАЛЬ гардуулж байгаа. Тэдний нэгд Авлигтай тэмцэх газрын дарга З.Дашдаваа багтжээ.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдож байсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.104.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.