С.ЭНХБОЛД САЙД цар тахлын үед ХӨРГӨГЧ ЗУРАГТ ХОГИЙН САВАНД 75 САЯ ТӨГРӨГ ҮРЖЭЭ!!!
Үйл явдал
/
2021-06-19

Өнөөдөр коронавируст халдварын тохиолдол 2600 давчихлаа.  Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ковидтой тэмцэх арга барил үр дүнд хүрэхгүй байна. Гэтэл Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд цар тахалтай тэмцхийн оронд татвар төлөгчдийн мөнгийг  хөлдөөгч, хогийн сав, одон тэмдэгт зарцуулж 75 сая төгрөг үржээ.

Баримт: Эрүүл мэндийн яамны удирдлагууд 2020 оны 11-р сарын 26 ны өдөр буюу цар тахлын үед татвар төлөгчдийн мөнгөнөөс 27 САЯ ТӨГРӨГӨӨР  ХӨЛДӨӨГЧ  худалдан авчээ. Тус ажлын гэрээг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал БСБ-Электроникс ххк-ийн менежер Д.Гантуяа нар харилцан тохиролцож байгуулжээ. 

Баримт: Тус яамны удирдлагууд 2020 оны 11-р сарын 27-ны өдөр  БСБ-ЭЛЕКТРОНИКС ХХК-аас 32,629,800 төгрөгөөр “32 ИНЧИЙН ТВ” худалдан авчээ. 

Баримт: 2020 оны 11-р сарын 03-ны өдөр захиалагч талаас ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал гүйцэтгэгч талаас “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭХ ҮЗҮҮЛЭХ ГРУПП” ХХК-ийн Ерөнхий  захирал Б.Амарзаяа нар харилцан тохиролцож “ХОГЫН САВ” худалдан авах гэрээ байгуулжээ. Тус гэрээний хүрээнд татвар төлөгчдийн мөнгөнөөс 9.940,000 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 

Баримт: 2021 оны 05-р сарын 07-ны өдөр ЭМЯ-ны захиалгаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ “ХААН ЗООС” ХХК-ийн захирал Д.БАЯРБАТ нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 800 ширхэг “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэг хийлгэх ажилд төсвийн мөнгөнөөс 7,120,000 төгрөг зарцуулжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.