Л.Энх-Амгалан: ЭЕШ өгөх хүүхдийн дунд халдварын тоо 4000, 6000 болвол ШАЛГАЛТЫГ ХОЙШЛУУЛНА!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-19

ЭЕШ-д бүртгүүлсэн 40 мянган төгсөгчөөс 2000 орчим нь коронавирусийн халдвар авсан болон сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн. Үүнээс 1500 орчим нь эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд энэ хүүхдүүд ЭЕШ өгөх боломжгүй гэх мэдээллийг албаны хүн өгчээ. Энэ мэдээлэл болон ЭЕШ-ын бэлтгэлийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.

Тэрбээр, Энэ хичээлийн жилд ЕБС төгсөж байгаа 36 мянган сурагчаас 32 мянга нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. 8000 нь өмнөх оны төгсөгчид бөгөөд улсын хэмжээнд нийт 40420 шалгуулагч ЭЕШ-д орохоор бүртгүүллээ.  

Шалгуулагчид хаана ямар байранд шалгалт өгөх хуваарь тавдугаар сарын 20-ны өдөр гарчихсан. Бүртгүүлсэн бүх хүүхдийг шалгалтаа өгөх боломжоор хангана. Улсын хэмжээнд 21 аймгийн төвд  тус бүр нэг, Улаанбаатар хотод шалгалт авах 27 байр, нийт ЭЕШ авах 48 байр бэлдсэн бөгөөд байр тус бүрд гурван төрлийн танхим бий. Үүнд:

  • Халдвар аваагүй сурагчдад зориулсан /Нэг танхимд 15 шалгуулагч сууна/
  • Сэжиг бүхий шалгуулагчдад зориулсан /Шалгалт өгөх өдөр халуунтай гэх мэт сэжиг бүхий хүүхдэд /
  • Халдвар авсан сурагчдын байр /өвчилсөн байгаа хүүхдүүд ирж шалгалт өгөх/ 

ЭЕШ өгөх хүүхдийн дунд халдварын 2000-аас нэмэгдэж, магадгүй 4000, 6000 болох зэргээр улс орон даяар нөхцөл байдал хүндэрч, хөл хорио тогтоовол ЭЕШ-ыг хойшлуулахаас өөр аргагүй болно. Халдвар авсан хүүхдүүд энэ жил ЭЕШ өгөх боломжгүй гэсэн мэдэгдэл хийсэн Боловсролын үнэлгээний төвийн албан тушаалтанд сайдын хувьд хариуцлага тооцно гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.