Д.Ганзориг генералаа!!! Цэргийн жагсаалын 500 сая төгрөгөө Ковидын эмчилгээнд ЗАРЦУУЛЖ, тус болооч
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-21

Монгол Улсын Зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцогдоод буй Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал энэ сарын 25-нд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.  Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалдУлаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,Цагдаагийн ерөнхий газраас гурав,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм. Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулахаар болж байсан юм.

Сүүлийн өдрүүдэд  иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан уг жагсаалыг цуцлаад байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд цэргийн жагсаал зохиойн байгуулахаар 500 сая төгрөг төсөвлөөд байсныг хэмнэлээ. Ингэснээр дээрх мөнгөн хөрөнгийг ковидын эмчилгээнд зарцуулах боломж үүсэж байгаа юм. Учир нь Соёлын сайд Ч.Номингийн баталсан тушаал ёсоор Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд 10 тэрбумаар зохион байгуулагдах 34 ажил, арга хэмжээний нэгт Цэргийн жагсаалд 500 сая төгрөг зарцуулахаар болсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.200.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.