Вакцин хийлгэсэн хүүхдүүдэд УРАМШУУЛАЛЫН 50 мянган төгрөг олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-21

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгохоор болсныг  Сангийн яамнаас мэдээллээ.

Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18 насныхан. Цар тахлын үед эрсдэлд байгаа хүүхдүүдээс эхний ээлжинд ийнхүү 16, 17 настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн бол удалгүй 12 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар төлөвлөөд буй. Өмнө нь бүх иргэдээ Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулахаар болж, хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэн бүрд 50 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод буй. Сагийн яамнаас өгсөн мэдээллээр Вакцин хийлгэсэн иргэдийн 98 хувь нь мөнгөн урамшууллаа авсан аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.